ГАДААД ЭДИЙН ЗАСГААС ХАМААРАХ ХАМААРАЛ: МОНГОЛ УЛСЫН ГАДААД ЭДИЙН ЗАСГИЙН ТӨВЛӨРЛИЙГ ХЭМЖИХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100301Keywords:
гадаад эдийн засгийн хамаарал, экспорт, импорт, ГШХО, мөнгөн гуйвуулга, гадаад өр, HHIAbstract
Улс орон гадаад эдийн засагтай харилцахгүйгээр эдийн засгийн хөгжлөө түргэтгэх боломжгүй юм. Гадаад эдийн засгийн харилцааг тодорхойлдог гол үзүүлэлт нь экспорт, импорт, гадаад зээл буюу өр, ажиллах хүчний мөнгөн гуйвуулга, гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж үздэг.
Манай улс цар тахлыг харьцангуй хохирол багатай хурдан даван туулж хилээ эрт нээснээр гадаад худалдааны эрчмийг нэмэгдүүлж экспорт, импорт аль аль нь түүхэн дээд хэмжээнд хүртлээ өссөн. Гадаад мөнгөн гуйвуулга цар тахлаас хойш багассан бол гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад өрийн хэмжээ нэмэгджээ.
Энэ судалгааны ажилд гадаад эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг ашиглан төвлөрөл ямар түвшинд байгааг Herfindahl-Hirschman Index (HHI)-ээр тодорхойлон харууллаа.
Судалгааны үр дүнгээс харвал HHI нь 2023 оны байдлаар 3046 гарсан нь төвлөрөл хэт өндөр байна гэсэн үг юм. Цаашид гадаад эдийн засгийн харилцааг тодорхойлж байгаа эдгээр 5 үзүүлэлтийг эдийн засагт гүйцэтгэх үүргээр нь харгалзан жигд оролцоотой байлгахад анхаарах шаардлагатай байна.