БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ /Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын жишээн дээр/

Authors

  • Т.Элдэв-Очир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Д.Отгонцэцэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100210

Keywords:

Өгөгдөл дугтуйлах шинжилгээ, технологийн үр ашиг, боловсролын байгууллагын үр ашиг

Abstract

Боловсролын тогтолцооны хамгийн чухал асуудлын нэг бол санхүүгийн бус хүчин зүйл дээр үндэслэн ижил төстэй нэгжүүд буюу тухайн салбарыг бүрдүүлэгч сургуулиудын харьцангуй үр ашгийг хэмжих явдал юм. Гадаадын олон судлаачид үр ашгийн шинжилгээний параметрийн бус арга болох DEA загварыг ашиглан боловсролын байгууллагуудын амжилтын түвшин, ажилчдын тоо гэх мэт өөр өөр хүчин зүйлсийг ашиглан боловсролын байгууллагуудын үр ашгийг хэмжиж, эрэмбэлэх болсон. DEA загварыг ашиглахад анхаарах гол асуудлын нэг нь орц болон гарцын хүчин зүйлүүдийг оновчтой сонгох явдал юм. Энэ судалгаанд Орхон аймгийн ерөнхий боловсролын төр болон хувийн хэвшлийн 16 сургуулийн 2023 оны тоон мэдээлэлд тулгуурлан 5 орц, 3 гарц бүхий DEA загварыг ашиглан боловсролын үр ашгийг хэмжсэн болно. Судалгааны үр дүнгээс харахад ерөнхий боловсролын байгууллагуудын үр ашиг нь багшийн мэргэжлийн зэрэг болон боловсролын салбарт ажилласан жил гэсэн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг болохыг харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-04

How to Cite

Т.Элдэв-Очир, Д.Отгонцэцэг, & Д.Моломжамц. (2024). БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ /Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын жишээн дээр/. Journal of Business and Innovation, 10(2), 144–158. https://doi.org/10.22353/jbai.2024100210