МОНГОЛЫН КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА АШИГТ АЖИЛЛАГАА

Authors

  • С.Отгонсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100208

Keywords:

компанийн нийгмийн хариуцлага, татварын дараах ашиг, хамаарлын хүч, нийгмийн хариуцлагын тайлан, аудит

Abstract

Монгол улсын компаниуд компанийн нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж багагүй хугацааг туулсан ба бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн үр дүнд голчлон анхаарахаас гадна хууль эрх зүй, ёс зүй, ёс суртахуун, нийгмийн үр дагаврыг ч тунгаан бодож шийдвэр гаргах, нийгмийн ашиг тустай үйл ажиллагааг хэрэгжүүлэх болжээ. Нийгмийн хариуцлагын үйл ажиллагааны үр дүнд засгийн газар, бизнес эрхлэгчид, нийгэм хоорондын харилцан үйлчлэл сайжирдаг. Энэхүү нийтлэлд компанийн нийгмийн хариуцлага (КНХ) болон компанийн үйл ажиллагааны хоорондын хамаарлыг судлан тодорхойлохыг зорьсон. Монгол улс дахь бизнес эрхлэгчдийн хувьд КНХ-ыг хэрэгжүүлэхэд энэ нь нөлөөлж байгаа эсэхийг тодорхойлохын тулд кейс байгууллага дээр судалгаа хийв. Монголын бизнесийн салбарын ашигт ажиллагааны судалгааг Голомт банкийг жишээ болгон сонгож 2014-2023 оны нийт 10 жилийн санхүүгийн тайлангаас цуглуулсан татварын дараах ашиг, КНХ-ын зардлын мэдээллийг цуглуулан өгөгдөлд корреляци болон регрессийн шинжилгээг ашиглан дүн шинжилгээ хийсэн. Корреляцийн хамаарлын тэгшитгэлийн үр дүнд компанийн нийгмийн хариуцлагын зардал банкны ашигт хэрхэн нөлөөлж байгааг харуулсан хамаарлын хүчний коэффицент 0.591 буюу энэ нь тус 2 үзүүлэлтийн хооронд мэдэгдэхүйц хүчтэй хамаарал бийг тодорхойлсон. Регрессийн шинжилгээний үр дүнгээр R square нь 0.349 байсан нь татварын дараах ашгийн өөрчлөлтийн 34.9%-ийг КНХ эзэлж байгааг харуулж байна. Энэхүү судалгааны үр дүнд бизнес эрхлэгчид КНХ-д үүрэг хүлээн тодорхой зардлыг гаргах нь ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг тул оролцогч талуудын онолд тулгуурлан өндөр түвшний үүрэг хүлээх шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-04

How to Cite

С.Отгонсүрэн. (2024). МОНГОЛЫН КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БА АШИГТ АЖИЛЛАГАА. Journal of Business and Innovation, 10(2), 116–133. https://doi.org/10.22353/jbai.2024100208