ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ /Орхон аймгийн жишээн дээр/
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100207Keywords:
татвар төлөгчийн хандлага, татварын шударга байдал, бүтцийн тэгшитгэлийн загварчлал, татварын тогтолцооны нарийн төвөгтэй байдалAbstract
Монгол улсын хэмжээнд хувиараа бизнес эрхлэгчид иргэдийн татварын тайлангийн ирц бага, татвараас зайлсхийх хандлагатай байгаа тул энэхүү судалгаа нь татвар төлөгчдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах зорилготой. Бид Орхон аймгийн хувиараа бизнес эрхлэгч 150 иргэнээс асуулгын аргаар судалгааг авч цуглуулсан мэдээллийн бүтцийн тэгшитгэлийн загварчлалыг (SEM) ашиглан дүгнэлт гаргасан. Татварын шударга ёсны талаарх ойлголт, авлига, татварын хяналт шалгалт, хяналт шалгалтын дараа татварын албаны хэрэгжүүлж буй ажлууд, татварын байгууллагын үр ашиг зэрэг үзүүлэлтүүд Орхон аймгийн ХХОАТ төлөгч иргэдийн татвараас зайлсхийх хандлагад нөлөөгүй гэж тодорхойлогдлоо.
Харин татварын ялгаварлан гадуурхалт, татварын мэдлэг, татварын тогтолцооны нарийн төвөгтэй байдал зэрэг нь татвараас зайлсхийхэд эерэг нөлөөтэй байна. Мөн иргэдийн татвараас зайлсхийх хандлагад хүн ам зүйн шинжүүд нь хэрхэн нөлөөлж байгааг судлахад хүйсийн байдал нөлөөгүй, боловсролын түвшин дээшлэх нь эерэг нөлөөтэй байна.