“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ “NEW COST MODEL” БУЮУ ЗАРДЛЫН ШИНЭ ЗАГВАР АШИГЛАН ТООЦОХ БОЛОМЖ

Authors

  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль
  • Т.Элдэв-Очир “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100206

Keywords:

Зэсийн ил уурхай, хөрөнгө оруулалтын зардал, олон хүчин зүйлийн регрессийн загвар

Abstract

Уул уурхайн чиглэлийн судалгааны хамгийн чухал асуудлуудын нэг бол хөрөнгийн оруулалтын тооцоолол байдаг. Хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг тодорхойлох нь уурхайн удирдлагын хувьд тулгамдсан асуудлын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд гадны судлаачид ил уурхайн хөрөнгө оруулалтын зардлыг урьдчилан таамаглах тооцооллын загварыг санал болгох, энэ чиглэлээр олон судалгааны ажлууд хийгдсэн байна. Хэдий энэ чиглэлээр судалгаанууд хийгдэж байгаа алдааны хүлээн зөвшөөрөгдөх түвшинд үнэлэгдсэн, хөрөнгө оруулалтын оновчтой түвшинг статистикийн итгэх магадлалын хүрээнд урьдчилан таамагласан загварт хараахан хүрээгүй байна. Энэхүү судалгааны ажилд H. Nourali, M. Osanloo (2019) нарын дэвшүүлж буй хөрөнгө оруулалтын “Шинэ” загварыг ашиглан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын зардлыг тооцоолох боломжийг санал болгон дэвшүүлсэн. Судалгаанд Өмнөд америкийн зэсийн 15 ил уурхайн 2016 оны тоо мэдээллийг ашигласан бөгөөд тооцоологдсон шинэ загварын илэрхийлэх чадварыг эконометрик тестүүдээр шалгаж, бодит ба тооцоолсон утгуудын хувьд RMSE ба MAE тооцоолол ашиглаж дүгнэлт өгсөн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-04

How to Cite

Д.Моломжамц, & Т.Элдэв-Очир. (2024). “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ “NEW COST MODEL” БУЮУ ЗАРДЛЫН ШИНЭ ЗАГВАР АШИГЛАН ТООЦОХ БОЛОМЖ. Journal of Business and Innovation, 10(2), 85–98. https://doi.org/10.22353/jbai.2024100206