ЦАХИМ ХУДАЛДААНЫ ВЕБ САЙТУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ “TAM” ЗАГВАР АШИГЛАН ТОДОРХОЙЛОХ НЬ /Онгоцны тийз захиалгын жишээн дээр/
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100205Keywords:
Цахим худалдаа, онлайн төлбөр тооцоо, технологийг хүлээн зөвшөөрөх загвар, ТАМ, интернэт, онгоцны тийз, агаарын тээвэрAbstract
Дэлхий нийтээр мэдээллийн технологи хурдацтайгаар хөгжиж цахим худалдаа эрчимжиж байгаа билээ. Монгол улсын хувьд ч байгууллагууд энэ төрлийн бизнес рүү шилжин орж байгаа бөгөөд үүнийг дагаад онлайн худалдаа хийх хэрэглэгчдийн тоо мөн нэмэгдсээр байна. Энэхүү судалгааны ажлаар онлайнаар тийз захиалгын платформын үйл ажиллагааг “ TAM” загвараар үнэлэн цаашид сайжруулах санал зөвлөмжийг боловсрууллаа. Судалгааны дизайн нь нийт 5 хүчин зүйлс бүхий 20 асуултаас бүрдсэн нийт 124 түүвэртэй анкетын судалгаа авч SPSS 28 программаар боловсруулсан. Судалгаанд таамаглал дэвшүүлэхдээ TAM загварыг ашиглан онлайн тийз захиалахад гол нөлөө үзүүлж буй хувьсагчид нь TAM загварын хувьсагчид мөн гэдэг таамаглалыг дэвшүүлж асуулгаа зохиосон бөгөөд хүчин зүйлсийн шинжилгээ хийж үзэхэд нийт 4 бүлэг хувьсагчид хуваагдсан. Үүнээс дүгнэж үзэхэд бизнесийн байгууллагын өрсөлдөөнд давуу тал бий болгох хүчин зүйл нь интернэтийн технологи мөн бөгөөд хэрэглэгчийн тухтай байдал, аюулгүй байдал, итгэл зэргийг бий болгосон үед хэрэглэгч онлайн тийз захиалга хийх эрмэлзэл өндөр байгааг баталсан.