ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Authors

  • Э.Уранбилэг МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Батдэлгэр МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100201

Keywords:

Эрчим хүчний үнэ тариф, үнийн мэдрэмж, өөрчлөлтийн менежмент, өөрчлөлтийн эсэргүүцэл

Abstract

Эрчим хүчний салбар нь дэд бүтцийн тулгуур салбар бөгөөд улс орны эдийн засгийн хөгжилтэй салшгүй уялдаатай байдаг. Сүүлийн жилүүдэд хүн амын төвлөрөл, хэрэглэгчдийн өсөн нэмэгдэх хэрэглээ, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан төвийн бүсийн эрчим хүчний салбар чадлын дутагдалд орж эхэлсэн. Эрчим хүчний үйлдвэрлэгчдийн өнөөгийн суурилуулагдсан хүчин чадлаар эрчим хүчний хэрэглээг хангахгүй нөхцөл байдалд хүрсэн бөгөөд 2022 онд эрчим хүчний салбарын алдагдал 187 тэрбум, 2023 онд 98 тэрбум төгрөгт хүрсэн байна. Алдагдлын үзүүлэлт нь эрчим хүчний салбарт үнэ тарифын томоохон өөрчлөлтийг хийх шаардлага тулгараад байгааг илтгэж байна. Уг судалгаа нь эрчим хүчний салбарын үнийн өөрчлөлт хийх үед олон нийтийн зүгээс ямар эсэргүүцэл тулгарч болохыг ойлгох, үнэ тарифын өөрчлөлт хийх үйл ажиллагааг нийгмийн бүлгүүдэд хэрхэн нөлөөлж болохыг ойлгосноор оновчтой шийдэл боловсруулах, өөрчлөлтийн үйл явцыг хэрхэн чиглүүлэх талаарх шийдэл олоход чиглэгдэнэ. Судалгааг санамсаргүй түүврийн болон, зорилтод түүврийн аргаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 510 хэрэглэгчийг хамруулан авсан бөгөөд эрчим хүчний салбарын талаарх ойлголтын зөрүүнээс хамаарсан ялгаатай байдлыг судлахыг зорив. Судалгааны үр дүнгээс харахад эрчим хүчний үнэ тарифыг нэмэхийг нийт оролцогчдын олонх нь дэмжиж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар нэмэхийг хүлээн зөвшөөрч байна. Гэсэн хэдий боловч эрчим хүчний салбарын талаарх маш сайн мэдээлэлтэй бүлэг ч эрчим хүчний үнэ тарифыг бүрэн чөлөөлөхийг дэмжихгүй хандлагатай байна. Мөн үнэ тарифын өөрчлөлтийн хувьд харьцангуй хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх хандлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-04

How to Cite

Э.Уранбилэг, & Н.Батдэлгэр. (2024). ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН ХАНДЛАГЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 10(2), 5–21. https://doi.org/10.22353/jbai.2024100201