ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТООЦООЛОЛ /Хорих ангийн жишээн дээр /

Authors

  • Б.Долгормаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Д.Моломжамц МУИС, Бизнесийн сургууль
  • С.Отгонсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100111

Keywords:

хоригдлын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хөлс, албадан хөдөлмөр, ажлын байр

Abstract

Аливаа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын хөдөлмөр эрхлэлт нь тус улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байдаг хөдөлмөрийн хүч юм. Уламжлалт байдлаар хорих ангийн хөдөлмөр нь эрх хязгаарлагдсан хоригдлуудыг хоригдох хугацаанд нь тэжээх, цагдах зардлыг хөдөлмөрийн хөлсөөр нь нөхөх зорилгоор төрийн зохицуулалтаар анх хэрэгжсэн ба улмаар албадан хөдөлмөрлүүлэх, бүрэн ажил эрхлэлтийн хөдөлмөрийн хүч болгон ашиглах болсон байна. Хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсний зохицуулалтын талаар тодорхойлсон судалгаануудаас энэ нийтлэлд дурдахын зэрэгцээ өнөөгийн олон улсын хэмжээнд хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийн конвенцод нэгдсэнээр Монгол улсын хорих анги дахь хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин хөлсний хэмжээнд ямар нөлөө үзүүлж буйг хорих ангид хоригдож буй хоригдлуудаас авсан судалгаа, 439 дугаар хаалттай хорих ангийн санхүүгийн бүртгэл тооцоо судалгаанд үндэслэн тодорхойлохыг эрмэлзэв. Хоригдлын хөдөлмөрийн хөлс тооцох жишиг аргачлалыг боловсруулан хорих ангийн санхүү бүртгэлийн ажилтнуудыг нэгдсэн арга зүйгээр хангах шаардлагатай байгааг энэхүү нийтлэлээр илэрхийлж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Б.Долгормаа, Д.Моломжамц, & С.Отгонсүрэн. (2024). ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ БА ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ТООЦООЛОЛ /Хорих ангийн жишээн дээр /. Journal of Business and Innovation, 10(1), 157–177. https://doi.org/10.22353/jbai.2024100111