БИЗНЕС ЭРХЛЭГЧ ИРГЭДИЙН ТӨЛБӨРИЙН БАРИМТ ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ /Орхон аймгийн жишээ нь дээр /
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100110Keywords:
Нэмэгдсэн өртгийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн систем, санал гомдол, цахим төлбөрийн баримт, зах худалдааны төвAbstract
Монгол улсын төсвийн орлогын дийлэнх нь татварын орлогоос бүрддэг, түүн дотроо нэмэгдсэн өртгийн албан татварын орлого нэлээдгүй хувийг бүрдүүлж байна. Манай улсад 2016 оноос эхлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж, урамшууллын системийг нэвтрүүлж эхэлсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг Орхон аймгийн жишээн дээр авч үзлээ. Судалгааны ажлаараа төвлөрсөн зах худалдаа, үйлчилгээний төвүүдийн бизнес эрхлэгч иргэдийн төлбөрийн баримт гаргалтыг нэмэгдүүлэх боломж болон татварын албанаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг тодорхойлохыг зорилоо. Судалгаанд төвлөрсөн хүнс, бараа, барилгын материал, авто техникийн зах, бөөний худалдааны төв, гэр ахуйн худалдааны төв гэсэн Орхон аймаг дахь хамгийн том 6 төвлөрсөн зах, худалдааны төвийн бизнес эрхлэгч иргэдээс төлбөрийн баримт олголттой холбоотой хүндрэлтэй асуудал байгаа эсэх талаар авсан асуулга судалгаа болон дунджаар нэг бизнес эрхлэгчийн олгож буй төлбөрийн баримт олголт нь бизнес эрхэлж байгаа тухайн зах, худалдааны төвөөс хамааралтай байгаа талаар хийсэн вариацийн шинжилгээг тус тус авч үзсэн болно.
Орхон аймгийн бизнес эрхлэгч иргэд 100 хувь нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын нэгдсэн системд холбогдсон боловч татварын талаар мэдээлэл хангалттай буй, буруу ойлголттой байдгаас баримт гаргалт хангалттай түвшинд хүрдэггүй байна. Татварын албанаас шат дараатай алга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр зарим төвлөрсөн зах худалдааны төвүүдийн баримт гаргалт нэмэгдсэн, иргэдээс ирэх гомдлын тоо болон зөрчлийн хэмжээ буурсан байна.