ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ҮР НӨЛӨӨГ САЙЖРУУЛАХ НЬ /Эрчим хүч түгээх компанийн жишээн дээр/
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100108Keywords:
эрсдэлийн үнэлгээ, мониторинг, хяналтын үйл ажиллагаа, хяналтын орчин, СОSO загварAbstract
Байгууллагын хувьд дотоод хяналт гэдэг нь зорилго зорилтдоо хүрэхийн тулд эрсдэлийг бууруулж өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр удирдлагаас хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээ (Отгонбаяр, 2009) буюу байгууллагын бүх бодлого гэсэн үг (Otieno & Nyangechi, 2013) гэж судлаачид үздэг бөгөөд Монгол улсын төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын хороотой байхаар заасан, 2020 онд Сангийн яамны баталсан “Улсын салбарын дотоод аудитын аргачлал”-д СОSO байгууллагын дотоод хяналтын загварыг хэрэгжүүлэхийг санал болгосон байдаг. Бид судалгаандаа Эрчим хүч түгээх компаниудын дотоод хяналтын үр дүнг тодорхойлоход СОSO загварын дотоод хяналтын бүрэлдэхүүн хэсгүүд үр нөлөөтэй эсэхийг тус компаниудын дотоод хяналтын 21 ажилтнаас асуулгын аргаар судалгаа авч тодорхойлсон бөгөөд дотоод хяналтын үр дүнд СОSO загварын бүрэлдэхүүн хэсгүүд дундажаас дээш үр нөлөөтэй байна гэж үзсэн. Судалгааны дараагийн хэсэгт ЭБЦТС ТӨХК-ийн дотоод хяналтын тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг хэрхэн хэрэгжиж байгааг судлахад дотоод хяналтын орчин гүйцэд бүрдээгүй, эрсдлийг тодорхойлохдоо байгууллагад шинээр тулгарч байгаа эрсдэлтэй хүчин зүйлсийг тэр бүр харгалзан үздэггүй, дотоод хяналтын үр дүнг гүйцэтгэх удирдлагад танилцуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа нь дотоод хяналтын тогтолцооны үр дүнг бууруулж байна. Эрчим хүчний салбарын ддотоод аудиторууд COSO загварын 5 бүрэлдэхүүн хэсгүүд дундажаас дээгүүр нөлөөтэй гэж үнэлж байгаа ч ЭБЦТС ТӨХК-ийн хувьд эдгээр бүрэлдэүүний 3 нь доголдолтой үр нөлөө дундажаас доогуур байна.