ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ /ОРХОН АЙМГИЙН ЖИШЭЭГЭЭР/

Authors

  • Д.Нямаа МУИС, Бизнесийн сургууль
  • З.Баттуяа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль
  • Б.Баясал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100107

Keywords:

Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн үйлдвэрийн салбар, Үндэсний Статистикийн Хороо, газар тариалан, газар тариалангийн салбарын хүчин зүйлийн шинжилгээ

Abstract

Хөдөө аж ахуйн салбар нь манай орны уламжлалт салбар бөгөөд 2023 оны эхний хагас жилийн байдлаар хөдөө аж ахуйн салбар (Үндэсний статистикийн хороо, 2023) дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж байгаа бол экспортын орлогын 6 хувь, ажиллах хүчний 26 хувь тус салбарт хамаарч байна. Сүүлийн 10 жилд ХХААХҮ-ийн сайдын багцын төсвийн нийт зарлага нь 2011 оныг эс тооцвол ДНБ-ий 0,2-1,6 хувь, нэгдсэн төсвийн 0,8-4,2 хувь, улсын төсвийн 1,1-5,5 хувийг тус тус эзэлж байна. ХХААХҮ-ийн салбарт улсын төсвөөс санхүүжүүлсэн нийт дэмжлэг, урамшууллын хэмжээ 2010-2022 оны дунджаар тус салбарын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн 34,3 хувь, урсгал зардлын 46,9 хувийг тус тус эзэлж, салбарын төсөвт томоохон жин дарж байна. Тиймээс Орхон аймгийн газар тариалангийн салбарт төсвийн дэмжлэгийг үр дүнтэй ашиглахын тулд Монгол улсын хөдөө аж ахуйг дэмжих бодлого, төсвийн дэмжлэг, урамшуулал буюу татаас шилжүүлгийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэлбэр, түүний үр нөлөө, үр дүнд шинжилгээ хийх, төсвийн зардлыг илүү үр дүнтэй, үр ашигтай зарцуулах шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Д.Нямаа, З.Баттуяа, & Б.Баясал. (2024). ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ /ОРХОН АЙМГИЙН ЖИШЭЭГЭЭР/. Journal of Business and Innovation, 10(1), 90–106. https://doi.org/10.22353/jbai.2024100107