ЖИЖИГ, ДУНД БИЗНЕСИЙН САНХҮҮЖИЛТИЙН БАЙДАЛД ХИЙСЭН СУДАЛГАА, ҮР ДҮН (Орхон аймгийн жишээн дээр)
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100106Keywords:
зээл, жижиг дунд бизнес эрхлэгч, санхүүжилтийн хэрэгцээ, эх үүсвэр, хөрөнгө, бизнесийн салбарAbstract
Жижиг, дунд үйлдвэрлэл нь улс орнуудын эдийн засагт тэр дундаа хөгжиж буй орнуудын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн банкны судалгаанаас авч үзвэл жижиг, дунд үйлдвэрлэл нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг байна. (Монголбанк, 2018) Иймд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг эрчимтэй дэмжиж, бодлогоор хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бүрдүүлэх гол тулгуур нь болж өгнө.
Мэдээллийн үнэ цэнд суурилсан өнөөгийн ертөнцөд судалгаанд суурилсан санал, зөвлөмжөөр төрийн бодлого боловсруулах нь нэн ач холбогдолтой билээ. Энэхүү судалгаагаар Орхон аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн нөхцөл байдлыг тодорхойлох түүвэр судалгаа авч, судалгааны үр дүнг нэгтгэн боловсрууллаа.
Энэхүү судалгааны ач холбогдол нь жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээ, өнөөгийн байдлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх санал зөвлөмж, дэмжлэгийг тодорхойлох явдал бөгөөд энэ хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авахтай холбоотой үүсэж буй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлж цаашид санхүүжилт авах хэрэгцээ, хүсэж буй зээлийн үндсэн нөхцөлийн талаар судалсан болно.