ДААТГАЛЫН КОМПАНИЙН ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2024100103Keywords:
Даатгалын компанийн хөрөнгө оруулалт, Марковицын багц сонголтын онол, Херфиндаль Хиршманны төвлөрлийн индексAbstract
Дэлхийн улс орнуудын даатгалын компаниудын хөрөнгө оруулалтын үндсэн хэрэгсэл нь хөрөнгийн зах зээлийн хэрэгслүүд болж байна. Харин Монгол Улсын даатгалын компаниудын хувьд нөөц сангийн хөрөнгөөс банкны хадгаламжид байршуулах нь хөрөнгийн зах зээлд байршуулахаас илүү давамгайлж байна. Судалгааны гол зорилго нь даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх замаар хөрөнгийн удирдлагыг оновчтой болгон хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, ашигт ажиллагааг сайжруулан, институцийг бэхжүүлэхэд оршино. Судалгаанд Монголын хөрөнгийн биржийн “MSE A” индексд багтах хувьцаануудыг хамруулан Херфиндаль Хиршманны төвлөрлийн индексийг үнэлэн, VaR аргачлалд тулгуурлан хувьцаа бүрийн дундаж өгөөж, эрсдэлийн түвшинг тодорхойлно. Даатгалын компаниуд нь эрсдэлээс сэргийлэгч хөрөнгө оруулагч институт тул хамгийн бага эрсдэлтэй багцыг бүрдүүлдэг Марковицын багц сонголтын онолд тулгуурлан өгөөж өндөртэй, эрсдэл багатай оновчтой багцыг тодорхойлов. Мөн хөрөнгө оруулалтын багцын гүйцэтгэлийг Шарпын харьцаа болон Женсений альфагаар үнэлэв. Судалгааны үр дүнд даатгалын компаниуд хөрөнгий зах зээл дэх оролцоогоо нэмэгдүүлснээр банкны хадгаламжаас илүү өндөр өгөөж хүртэх боломжтой байна.