ХЕДОНИК РЕГРЕССИЙН ЗАГВАРТ ТУЛГУУРЛАН ХУУЧИН АВТО МАШИНЫ БОДИТ ҮНИЙГ ТОГТООХ НЬ

Authors

  • С.Цолмон Мандах ИС

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100102

Keywords:

Чанарын хувьсагч, хуучин машин, марк, зах зээлийн үнэ, бодит үнэ

Abstract

Тус судалгааны зорилго нь Монгол улсад зарагдаж буй хуучин авто машины үнийн ялгаатай байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлохын зэрэгцээ тухайн авто машины зах зээлийн үнэ нь хэр нийцтэй байгаад үнэлэлт өгөх явдал юм. Судалгааны үр дүнг авто машин барьцаалан зээл олгодог ББСБ-ууд, даатгалын компаниуд, авто машин худалдан авагч болон худалдагч зэрэг хуучин машины зах зээлд оролцогч талууд тухайн машины бодит үнэ болон зах зээлийн үнийн зөрүү, түүнд голлон нөлөөлж буй хүчин зүйлсийг мэдэх боломжийг олгох юм. Судалгаандаа бид www.unegui.mn платформ дээр зарагдаж буй 44 үйлдвэрийн 8159 авто машин, тэр дундаа хамгийн их зарагдаж буй Prius болон Land criuser машины 2483 түүвэр дээр хедоник регрессийн загвар ашиглан үнэлгээ хийв. Судалгааны зарим үр дүнгээс харвал, тус платформ дээр зарагдаж буй хуучин авто машины үнэ нь үйлдвэр, марк, нийт явсан км, улсын дугаар авсан эсэх, үйлдвэрлэсэн болон орж ирсэн оноос хамгийн их нөлөөлдөг байна. Түүнчлэн яг ижил үзүүлэлттэй зарим маркийн машинуудын зах зээлийн үнийн зөрүү өндөр байгаа нь худалдан авагч болон зах зээлд оролцогчдыг төөрөгдүүлэх, машин борлуулагчдын зүгээс хит ялгаатай үнэ тогтоож буй байдал ажилглагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

С.Цолмон. (2024). ХЕДОНИК РЕГРЕССИЙН ЗАГВАРТ ТУЛГУУРЛАН ХУУЧИН АВТО МАШИНЫ БОДИТ ҮНИЙГ ТОГТООХ НЬ. Journal of Business and Innovation, 10(1), 19–33. https://doi.org/10.22353/jbai.2024100102