Улаанбаатар хотын дүүргүүдийн орон сууцны үнэ ба инфляцийн ХЕДЖ

Authors

  • Г.Гүнбилэг МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Энх-Амгалан МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2024100101

Keywords:

Улаанбаатар, Орон сууцны үнийн индекс, Инфляцийн хедж, Баунд тест

Abstract

Бид энэхүү судалгааны ажлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг болон дүүргүүдийн дундаж орон сууцны үнийн индекс (OСҮИ) -ийн урт хугацааны өөрчлөлт нь инфляцийн хедж үүсгэх боломжтой эсэхийг 2007 оны 4 -р улирлаас 2024 оны 1 -р улирал хүртэлх 66 улирлын мэдээллийг ашиглан Pesaran ба бусад (2001) -д тодорхойлсон баунд тестээр шинжиллээ. Үнэлгээний үр дүнгээс ОСҮИ болон хэрэглээний үнийн индекс (ХҮИ) -ийн хооронд урт хугацааны хамаарал байхгүй буюу инфляцийн бүрэн хедж хийх боломж Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн орон сууцуудын хувьд байхгүй гэж гарлаа. Харин хэсэгчилсэн инфляцийн хедж хийх боломжийн хувьд дүүргүүдийн хүрээнд ялгаатай үр дүн гарсан. Тухайлбал Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн хувьд инфляцийн хедж хэсэгчилсэн байдлаар оршихгүй байгаа бол Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргүүдийн хувьд хэсэгчилсэн инфляцийн хеджийн боломж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн хувьд бусад дүүргүүдээс хэсэгчилсэн инфляцийн хеджийн боломж харьцангуй өндөр байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Г.Гүнбилэг, & Б.Энх-Амгалан. (2024). Улаанбаатар хотын дүүргүүдийн орон сууцны үнэ ба инфляцийн ХЕДЖ. Journal of Business and Innovation, 10(1), 4–18. https://doi.org/10.22353/jbai.2024100101