ОРОН НУТАГ ДАХЬ ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА, ТҮҮНИЙ ҮР ДҮН
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090408Keywords:
сэтгэл ханамж, ажил амьдралын тэнцвэрт байдал, ажиллах орчин нөхцөл, удирдлагын харилцаа, хамтран ажиллагчдын таарамж, шагнал урамшуулалAbstract
Шинэ дэвшилтэт технологийн нэвтрэлт болон цар тахлын нөлөөгөөр урьд өмнөхөөсөө илүү хурдацтай хөгжиж байгаа салбарын нэг бол эрүүл мэндийн салбар юм. Сүүлийн жилүүдэд тус салбарт төрөлжсөн мэргэжлийн ганц нэг төвд үйлчилгээ хэт төвлөрснөөр эрүүл мэндийн тусламжийг бие даан үзүүлэхэд хүндрэлтэй болж, өндөр технологи бүхий нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх ажил орхигдох, эмч, ажилтнууд ачааллаа дийлэхгүйгээс ажлын байрны сэтгэл ханамж буурах, ажлаа солих зэрэг сөрөг хандлага гарах болсон. Тиймээс засгийн газраас энэхүү төвлөрлийг сааруулж, ачаалал, чирэгдлийг бууруулах зорилгоор тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн бусад эмнэлгүүдэд үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог сууриар нь өөрчлөх, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр нэлээд ажил хийгдэж байна. Энэхүү судалгааны хүрээнд бид байгууллагын ажиллагчдын сэтгэл ханамжид нөлөөлөх хүчин зүйлсийн хоорондын хамаарлыг тодорхойлох онолын загварыг ашиглан боловсруулсан бөгөөд хөдөө, орон нутгийн эмч, ажилтнуудын сэтгэл ханамжид тэдний ажиллах орчны нөхцөл байдал, шагнал урамшуулал, удирдлага, ажилтны хоорондын харилцаа зэрэг хүчин зүйлс эерэг нөлөөлдөг болохыг судалгааны үр дүн харуулав.