БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ХЭЛЭЛЦЭЭ: БНСУ-МОНГОЛ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Ө.Номинцэцэг МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Отгонсайхан МУИС, Бизнесийн сургууль
  • Э.Дэлгэржаргал МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090406

Keywords:

Хөнгөлөлттэй ГҮД, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, экспортын потенциал, дотоодын эмзэг салбарын ГҮД, ГҮД–ийн хэрэглээний сайн туршлага

Abstract

Орчин үеийн дэлхийн худалдааны систем болон бүс нутгийн хэлэлцээрүүдэд гарал үүслийн дүрэм (ГҮД)-ийн хэрэглээ нь хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна. ГҮД-ийг бүс нутгийн худалдааны хэлэлцээрүүдэд үр дүнтэй, зөв хэрэгжүүлэн мөрдсөнөөр гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлдэг. Гэвч бүс нутгийн хэлэлцээрүүд улам нэмэгдэхийн хэрээр олон янзын ГҮД хэрэглэгдэж байгаа нь Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)–ын гишүүд болон хувийн хэвшлийнхэнд томоохон сорилтыг дагуулж байна. МУ, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах хэлэлцээний үе шат эхэлсэн бөгөөд ГҮД-ийн хэлэлцээ хийхэд зайлшгүй анхаарах асуудлууд байдаг. Тиймээс энэхүү судалгааны ажлын хүрээнд тус улстай хэлэлцээр байгуулах нөхцөлд ГҮД-ийн талаар анхаарах асуудлыг тус улстай хэлэлцээр байгуулсан улсуудын туршлагыг харьцуулах, мөн өмнө судлагдсан эрдэмтдийн бүтээлүүд дээр тулгуурлан судаллаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Ө.Номинцэцэг, Н.Отгонсайхан, & Э.Дэлгэржаргал. (2024). БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ХЭЛЭЛЦЭЭ: БНСУ-МОНГОЛ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭНД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 9(4), 81–104. https://doi.org/10.22353/jbai.2023090406