БОНЗ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТАЙЛАНГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН АРГА ЗҮЙН АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090405Keywords:
БОНЗ, Тогтвортой байдал, Тогтвортой байдлын тайлангийн баталгаажуулалтAbstract
Дэлхий даяарх компаниуд байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын стратеги, гүйцэтгэлийнхээ талаар мэдээлэхийг зорих болсон тул тогтвортой байдлын тайлагнал нь корпорацийн ил тод байдлын санаачилгын чухал хэсэг болсон. Энэхүү өөрчлөлтийн дүнд тогтвортой байдлын тайлангийн баталгаатай болон найдвартай байдлыг нэмэгдүүлэх баталгаажуулалтын үйлчилгээний хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тогтвортой байдлын тайлангийн баталгааг хөгжүүлэх арга зам улс орнуудад харилцан адилгүй байдаг бөгөөд энэ нь маш олон сорилттой тулгарсаар байна. Энэхүү өгүүлэлд практикт тулгарч буй асуудлуудыг судлан тогтоож, сүүлийн үеийн судалгааны чиг хандлага, арга зүй, аргачлалд үндэслэн компаниудын тогтвортой байдлын тайлангийн баталгаажуулалтыг сайжруулах арга замыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны үр дүнг харуулахыг зорьсон болно.