ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙН АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090404Keywords:
тэтгэврийн даатгал, даатгалын тогтолцооAbstract
Өндөр насны тэтгэвэр нь зөвхөн эдийн засгийн асуудал төдий зүйл биш юм. Энэ бол хүний хөгшрөлтийн үйл явцтай холбоотой эрүүл мэнд, сэтгэл зүй, биологи, физиологийн өөрчлөлт, түүнийг давах туулахад нь туслах, өндөр настнуудад тааламжтай нөхцөлд үргэлжлүүлэн хэвийн амьдрах бололцоог бүрдүүлж өгөхтэй холбогдсон төрийн нийгмийн бодлогын нэн тулгамдсан чухал асуудал юм. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын тогтолцоо бүрэлдэн бий болсон бөгөөд энэхүү өгүүлэлд өндөр насны тэтгэврийн даатгалын талаарх үе үеийн эрдэмтдийн дэвшүүлсэн онол, үзэл баримтлалыг харьцуулан судалсан болно.