Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлангийн луйврыг Beneish M-Score загвар ашиглан илрүүлэх боломж

Authors

  • Б.Бадрах МУИС, Бизнесийн сургууль
  • Ө.Гэрэлт-Од МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090402

Keywords:

Санхүүгийн тайлангийн луйвар, Beneish M-score загвар, Монголын хөрөнгийн бирж, санхүүгийн шинжилгээ

Abstract

Эрдэмтэн судлаачид санхүүгийн тайлангийн луйврыг илрүүлэхийн тулд залиланг урьдчилан таамаглах янз бүрийн хэрэгслүүдийг боловсруулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Beneish M-Score загвар юм. АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо (SEC) энэхүү загварыг ашиглан пүүсүүдийн санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд 76%-ийн эрсдэлийг олж илрүүлсэн байна.
Энэхүү судалгаагаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд санхүүгийн тайлангаа бодитой, үнэн зөв гаргадаг эсэхэд Beneish M-Score загвар ашиглан үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорьсон болно. Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр ангиллын 5, хоёрдугаар ангиллын 5 компани, нийт 10 компанийн 2022 оны жилийн эцсийн тайланд Beneish M-Score загвар ашиглан шинжилгээ хийхэд 2 компанийн тайлан бодитой бус, 2 компанийн тайлан ашгаа зохиомол өсгөсөн байж болзошгүй үр дүн гарсан болно.
Хөрөнгө оруулагчид энэхүү загварыг ашиглан хөрөнгө оруулсан болон хөрөнгө оруулахаар сонирхож байгаа компанийн санхүүгийн тайлангийн үнэн зөв, бодитой эсэхэд үнэлгээ, дүгнэлт өгөх, хууль сахиулах байгууллага санхүүгийн тайлангийн луйврыг хурдан шуурхай, цаг алдалгүй илрүүлэх ач холбогдолтой юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Б.Бадрах, & Ө.Гэрэлт-Од. (2024). Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын санхүүгийн тайлангийн луйврыг Beneish M-Score загвар ашиглан илрүүлэх боломж. Journal of Business and Innovation, 9(4), 19–29. https://doi.org/10.22353/jbai.2023090402