МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДЫН НЭМЭГДЭЛ ӨРТӨГТ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Б.Энх-Амгалан МУИС, Бизнесийн сургууль
  • Э.Төгөлдөр Судлаач

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090401

Keywords:

Салбарын нэмэгдэл өртөг, салбарын бүтэц, Панел регрессийн тогтмол нөлөөний загвар

Abstract

ДНБ нь эдийн засгийн салбаруудын нэмэгдэл өртгийн дүнгээр тодорхойлогддог. Тэгвэл салбаруудын нэмэгдэл өртөгт ямар хүчин зүйл илүү нөлөөлж байгааг тодорхойлсноор цаашид салбаруудын нэмэгдэл өртгийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Урт хугацаанд манай улсын салбарын бүтэц хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж үзэхэд ХАА, Боловсруулах үйлдвэрлэл, Худалдааны салбарын нийт эдийн засагт эзлэх хувийн жин буурч, уул уурхайн салбарынх огцом нэмэгдсэн байна. Салбаруудын нэмэгдэл өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлахдаа салбаруудын нэмэгдэл өртгийг ДНБ-нд эзлэх хувиар тодорхойлж, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг 2011-2019 оны өгөгдөл дээр тулгуурлан Панел регрессийн тогтмол нөлөөний загвараар үнэлж үзлээ.
Судалгааны үр дүнгээс харвал салбарын нэмэгдэл өртөгт гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, ажиллагсдын дундаж цалин, өмнөх хугацааны салбарын өсөлт эерэг нөлөөтэй байгаа бол, зээлийн өрийн үлдэгдэл, импортын дүн сөрөг нөлөөтэй байна гэсэн үр дүн гарлаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

Б.Энх-Амгалан, & Э.Төгөлдөр. (2024). МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДЫН НЭМЭГДЭЛ ӨРТӨГТ НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ. Journal of Business and Innovation, 9(4), 4–18. https://doi.org/10.22353/jbai.2023090401