ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090303Keywords:
Төрийн өмч, хувьцаат компани, үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэх удирдлага, үнэлгээAbstract
Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангагч суурь салбар учираас түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн салбарт тооцогддог. Монгол улсын хувьд эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, зам тээвэр зэрэг стратегийн салбаруудад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 100 гаруй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаагаас 26 төрийн өмчит хувьцаат компани (цаашид ТӨХК гэх) эрчим хүчний салбарт ажиллаж байна.
Энэхүү салбарын тулгамдсан асуудал болох үнэ тариф нь өртөгөө нөхдөггүй нөхцөл байдал нь тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаас шалтгаалдаг хэдий ч өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй ТӨХК-уудын дотоод үр ашиггүй үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын ур чадвар хангалтгүй байгаатай холбоотой юм. Иймээс энэхүү судалгаагаар эрчим хүчний салбарын үйлдвэрлэгч ба дамжуулагч ТӨХК-уудын санхүүгийн гүйцэтгэл болон удирдлагын үйл ажиллагааг үнэлэхийг зорьсон болно.