Төсвийн зарлагын эдийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл

Authors

  • А.Энхбат МУИС, Бизнесийн сургууль
  • Б.Солонго МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Ануужин МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090301

Keywords:

Хөрөнгийн зардал, Урсгал зардал, ARDL-ECM

Abstract

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын төсвийн зарцуулалт эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөө үзүүлж буйг тооцохыг зорьсон. Уг судалгааны хүрээнд 2000-2022 оны жилийн панел тоон өгөгдөл дээр эмпирик шинжилгээг хийв. Судалгааны хамааран хувьсагчаар бодит ДНБ, үл хамааран хувьсагчаар урсгал зардал, хөрөнгийн зардал, эргэн төлөгдөх цэвэр зээл, инфляцийн хэмжээг сонгон авсан. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд төсвийн урсгал зардал, болон хөрөнгийн зардал нь урт ба богино хугацаанд ямар нөлөө үзүүлж байгааг тогтоохын тулд ARDL-ECM загварыг ашиглан бөгөөд уг тооцоололын үр дүнд Монгол Улсын төсвийн зарцуулалтын хөрөнгийн зардал богино хугацаанд нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж харин урсгал зардал эерэг нөлөө үзүүлж байгаа юм. Иймээс хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг сайжруулж ажлын байр бий болгосноор хүмүүсийн орлого сайжирч урт хугацаандаа эдийн засгийн өсөлт ихсэнэ гэж таамаглаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-09-03

How to Cite

А.Энхбат, Б.Солонго, & Н.Ануужин. (2024). Төсвийн зарлагын эдийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл. Journal of Business and Innovation, 9(3), 4–19. https://doi.org/10.22353/jbai.2023090301