ГИНЖИН ҮЕ ШАТНЫ АРГЫН ӨРГӨТГӨЛ

Authors

  • Б.Барсболд МУИС-ийн ХШУИС
  • О.Дүдарий Улаанбаатар Хотын Даатгал ХХК
  • Д.Энхтайван МУИС-ийн ХШУИС
  • Г.Дэнзэн МУИС-ийн ХШУИС

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090211

Keywords:

гинжин үе шатны арга, үндсэн бүрэлдэхүүний шинжилгээ, шугаман регресс, нөхөн олговорын нөөц сан, ослын жил, гүйцэтгэлийн жил

Abstract

Даатгалын компани нөхөн олговор олгох зорилгоор тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг үе шаттайгаар нөөцөнд байлгаж, сан үүсгэдэг. Хохирол учирсан тохиолдолд энэхүү сангаас төлбөр хийж, хураамжийн орлогын тодорхой хэсгийг ийм санд нөөцөлдөг. Нөөц санг ашиглаагүй хураамжийн нөөц, бүртгэсэн боловч барагдуулаагүй хохирлын нөөц, учирсан боловч бүртгэгдээгүй хохирлын нөөц, тогтворжуулах нөөц гэх мэт ангилдаг. Эдгээрээс учирсан боловч бүртгэгдээгүй хохирлын нөөц (УББХН – IBNR – incurred but not reported)-ийг тооцоолдог нэгэн аргыг бид авч үзэж судлана. Гинжин үе шатны арга (ГҮША)-ын тусламжтай УББХН-ийн хэмжээг тогтоодог. Уг аргын үр дүнтэй эсэх нь тухайн даатгалын бүтээгдэхүүний онцлогоос ихээхэн хамааралтай. Нөхөн олговорын түүхэн өгөгдөл тодорхой зүй тогтолтой, тодорхой шинж чанарыг хангах нөхцөлд ГҮША үр дүнтэй. Энэхүү судалгааны хүрээнд ГҮША-ын үндэслэлийг математик статистикийн онолын үүднээс тайлбарлана. Үүний дүнд авч үзэж буй түүвэрт хэдийд уг аргыг хэрэглэж болох, хэдийд болохгүйг тодорхойлох аргачлал боловсруулсан. Цаашилбал ГҮША-г ашиглахад тохиромж муутай түүврийн хувьд нэгэн шинэ аргачлалыг боловсруулж туршсан. Энэхүү шинэ аргачлал нь гинжин үе шатны аргын шууд өргөтгөл нь болж байгаагаараа онцлог. Туршилтын үр дүнгээс харвал бидний боловсруулсан аргачлал манай орны нөхцөлд даатгалын компанийн нөөц сангийн тооцоонд ашиглахад илүү тохиромжтой нь харагдаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-01

How to Cite

Б.Барсболд, О.Дүдарий, Д.Энхтайван, & Г.Дэнзэн. (2023). ГИНЖИН ҮЕ ШАТНЫ АРГЫН ӨРГӨТГӨЛ. Journal of Business and Innovation, 9(2), 154–165. https://doi.org/10.22353/jbai.2023090211