МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН УЛС ТӨРИЙН СОНГОЛТОНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090210Keywords:
Сонгогчдын зан төлөв, улс төрийн оролцоо, улс төрд итгэх итгэл, хувийн сурталчилгаа, сошиал медиа болон гэр бүл найз нөхдийн нөлөөAbstract
Өнөө үед дэлхийн аль ч улс оронд залуучуудын хөгжлийн асуудалд төрийн байгууллагаас эхлээд олон нийт, иргэний нийгэм, судлаачид онцгой анхаарах болсон. Монголын нийгэм, улс төрийн амьдралын хэрэгцээ шаардлага, бодлого, эрх зүй, судалгаа боловсруулалтын аль ч түвшинд иргэдийн идэвхи, ялангуяа залуучуудын улс төрийн оролцооны асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай болж байна. Ийм нөхцөлд залуучуудын улс төрийн сонголт хийх зан төлөв, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах нь чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Энэхүү судалгааны үр дүнгээр манай залуу сонгогчдын зан төлөвт тэдний улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрд итгэх итгэл үнэмшил зэрэг хувьсагчид хүчтэй нөлөөлдөг, харин гэр бүл найз нөхдийн нөлөө бага байдаг нь харагдаж байна.