ЭНТРЕПРЕНЕРИЙН БОЛОВСРОЛ БОЛОН ОЮУТАН СУРАЛЦАГЧДЫН ЭНТРЕПРЕНЕР БОЛОХ ЗОРИЛГЫН ХООРОНДЫН ХАМААРАЛ: ЭНТРЕПРЕНЕР СЭТГЭЛГЭЭНИЙ ЗУУЧЛАХ НӨЛӨӨ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090209Keywords:
Энтрепренерийн боловсрол, энтрепренер сэтгэлгээ, энтрепренер болох зорилго, бакалаврын оюутнуудAbstract
Энэхүү судалгаагаар энтрепренерийн боловсрол, оюутан суралцагчдын энтрепренер болох зорилгын хоорондын хамааралд энтрепренер сэтгэлгээний зуучлах нөлөөг судлахыг зорьсон. Судалгааг Монгол Улсын гурван их, дээд сургуулийн бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудаас санамсаргүй түүврээр сонгон асуулгын аргаар мэдээлэл цуглуулан, хэмжил зүйн хувьсагчдын найдварт байдал болон хамаарлын шинжилгээ хийн, бүтцийн тэгшитгэлийн загварчлал (SEM) ашиглан үр дүнг гаргасан. Энэхүү судалгаанд үл хамаарах хувьсагчаар энтрепренерийн боловсрол, хамаарах хувьсагчаар энтрепренер болох зорилго, зуучлагч хувьсагчаар энтрепренер сэтгэлгээг авч үзсэн. Энтрепренерийн боловсрол нь оюутан суралцагчдын энтрепренер болох зорилго болон энтрепренер сэтгэлгээнд эерэг нөлөө, энтрепренер сэтгэлгээ нь оюутан суралцагчдын энтрепренер болох зорилгод эерэг хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг судалгааны үр дүн харуулж байна. Мөн энтрепренерийн боловсролоор дамжуулан оюутан суралцагчдад энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх нь энтрепренер болох зорилгыг өдөөдөг болох нь энэхүү судалгааны үр дүнгээс харагдлаа. Их дээд сургуулиуд үр дүнтэй энтрепренерийн сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь оюутан суралцагчдын энтрепренер сэтгэлгээг хөгжүүлж энтрепренер болох зорилгыг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг болох нь бидний судалгааны үр дүн харуулж байна.