НЯГТЛАХ ГЭРЭЭТ АЖЛЫН ОНЦЛОГ
DOI:
https://doi.org/10.22353/jbai.2023090208Keywords:
нягтлах гэрээт ажил, аудит, баталгаажуулах гэрээт ажил, баталгаа, дүгнэлтAbstract
Нягтлах гэрээт ажил нь аудитын холбогдох үйлчилгээний нэг төрөл бөгөөд аудит болон баталгаажуулах гэрээт ажлаас өөрийн онцлог шинжийг агуулсан, мөрдөх тусдаа стандарттай, хэрэгжүүлэх горим болон тайлангийн бүтэц, дүгнэлийн агуулга зэрэг нь өөр байдаг. Тиймээс бид нягтлах гэрээт ажлын үндсэн төрөл, мөн чанарыг тодорхойлж, уг гэрээт ажлыг баталгаажуулах гэрээт ажил болон санхүүгийн тайлангийн аудитаас ямар онцлог шинж чанартай болохыг тодорхойлох зорилгоор энэ онолын судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Урьдчилсан байдлаар харахад нягтлах гэрээт ажил нь үйлчлүүлэгчид өгч байгаа баталгааны түвшин, дүгнэлт илэрхийлэх хэлбэр зэрэг нь харьцуулж байгаа гэрээт ажлуудаас ялгаатай байж болох бөгөөд харин гэрээт ажлыг гүйцэтгэхэд ашигладаг аудитын горим, гэрээт ажилтай холбоотой эсрдлийг хэрхэн шийдвэрлэдэг нь сонирхолтой байна.