ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАГНАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ

Authors

  • С.Төгсжаргал Татварын Ерөнхий Газар
  • Д.Нямаа МУИС, Бизнесийн сургууль

DOI:

https://doi.org/10.22353/jbai.2023090207

Keywords:

Үндэстэн дамнасан групп, харилцан хамааралтай этгээд, үнэ шилжилт, бодит үнэ тодорхойлох зарчим

Abstract

Дэлхий нийтийн инноваци, эдийн засгийн өсөлт, татварын орлогод голлох нөлөө үзүүлдэг үндэстэн дамнасан групп компаниуд татварын нийт зардлаа бууруулах зорилгоор орлого, ашгаа татварын өндөр хувь хэмжээтэй улсаас бага хувь хэмжээтэй буюу татварын таатай орчин бүхий улсууд руу шилжүүлж “үнэ шилжилт” хийж байгаа нь олон улсын татварын бодлогод нэн чухал шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал болж байна.
Дээрх чиглэлээр ЭЗХАХБ (Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллага), НҮБ, G20 зэрэг олон улсын байгууллагуудаас томоохон төсөл, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд манай улс олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн дүрмүүдийг татварын хууль тогтоомжиндоо тусган эрх зүйн хүрээний зохицуулалт хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд татварын бааз суурь өсч, татварын орлогын болон эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх эхлэл тавигдсан.
Энэхүү өгүүлэлд үнэ шилжилтийн тогтолцооны олон улсын туршлага болон манай улсын үнэ шилжилтийн тайлагналын эрх зүйн зохицуулалтын болон хэрэгжилтийн өнөөгийн байдлыг судлан дүгнэлт өгөхийг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-06-01

How to Cite

С.Төгсжаргал, & Д.Нямаа. (2023). ҮНЭ ШИЛЖИЛТИЙН ТАЙЛАГНАЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН СУДАЛГАА, ДҮГНЭЛТ. Journal of Business and Innovation, 9(2), 95–107. https://doi.org/10.22353/jbai.2023090207