КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ ОНОЛ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Л.Баасандорж Эрдэнэт Цогцолбор Дээд Сургууль
  • Э.Вандандулам Эрдэнэт Цогцолбор Дээд Сургууль

Keywords:

Урт ба богино хугацаат санхүүжилтийн хэрэгцээ, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалтын санхүүжилт, эргэлтийн хөрөнгө, хөгжлийн стратеги

Abstract

Бизнесийн байгууллагууд богино, дунд, урт хугацаанд үйл ажиллагаагаа төлөвлөж, түүнд зориулсан санхүүжилтийг тодорхойлдог. Тиймээс тэдний явуулж буй бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хэрэгцээ байнга тулгамдсан асуудлуудынх нь нэг болж байдаг. Компаниуд санхүүжилтийнхээ хэрэгцээг гадаад болон дотоод эх үүсвэрээс олдог бөгөөд түүнийг хэзээ, хаанаас, ямар эх үүсвэрийг, юунд зориулан, ямар хэрэгцээ шаардлагын үүднээс, хэрхэн олж бэлтгэх вэ? гээд олон асуудлуудыг шийдвэрлэх болдог. Энэхүү өгүүллээр гадаадын зарим эрдэмтдийн компанийн санхүүжилтийн богино болон урт хугацааны хэрэгцээг тодорхойлох онолын үзэл баримтлалуудыг харьцуулан судалж үзлээ. Тэдний үзэл баримтлалаар богино хугацаат санхүүжилтийн хэрэгцээ нь ихэвчлэн эргэлтийн хөрөнгийн аюулгүйн нөөцийн хэмжээ, үлдэгдлийн норматив зэрэг ойлголтуудад тулгуурласан арга зүйг илэрхийлж байгаа бол урт хугацаат санхүүжилтийн хэрэгцээ нь тухайн бизнесийн ирээдүйн хөрөнгө оруулалтын төсөлтэй салшгүй холбоотой болохыг онолын хувьд илэрхийлж байна. Эдгээр онолын үзэл баримтлалд тулгуурлан бизнес эрхлэгчид өөрийн компанийнхаа санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлж шийдвэр гаргах боломжтой юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-05-15

How to Cite

Л.Баасандорж, & Э.Вандандулам. (2023). КОМПАНИЙН САНХҮҮЖИЛТИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ ОНОЛ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 9(1), 126–141. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/4974