БОГИНО ХУГАЦААНЫ ШИЙДВЭР ГАРГАЛТАД ӨРТГИЙН СИСТЕМИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ
Keywords:
Өртгийн систем, шийдвэр гаргалт, гүйцэтгэлийн үнэлгээ, үйлдэлд суурилан өртөг тооцохAbstract
Удирдлагын шийдвэр гаргалтад нөлөөлдөг чухал мэдээллийн нэг бол зардал, өртгийн мэдээлэл юм. Орчин үеийн арга хандлагуудыг уламжлалт арга хандлагуудтай хослуулан хэрэглэх жижиг дунд аж ахуйн нэгжүүд, үйлдвэрлэлийн өртөг тооцох чиглэлээр нэлээд санаачилгатай ажилласан туршлага байна. Харин үйлчилгээний нэгжүүдийн өртөг тооцолтыг боловсронгуй болгох, орчин үеийн арга хандлагуудаар өртөг тооцож шийдвэрийн үндэслэлийг сайжруулах шаардлага зүй ёсоор бий болж байна. Иймээс бид эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээр санхүүжих шийдвэр гарсантай холбоотойгоор тулгамдаж байгаа асуудлыг өртөг тооцолтын орчин үеийн аргуудын тусламжтайгаар шийдэх нь гүйцэтгэлийн үнэлгээг бодитой хийж удирдлагын шийдвэр гаргалтыг оновчтой гаргах боломж олгох гэж үзлээ. Иймээс гүйцэтгэлийн үр дүнг бодитойгоор хэмжин өнөөдрийн санхүүжилтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх зардал хуваарилж өртөг тооцох арга бол гүйцэтгэлд чиглэн үйлдэлд суурилсан өртөг/Performance Focused Activity-Based Costing/ тооцох явдал юм.