ЭМЧ НАРЫН СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ БА ТУЙЛДАЛ
Keywords:
сэтгэл зүйн капитал, сэтгэл хөдлөлийн туйлдал, ажлаас халшрах хам шинж, хүнийрхүү хандлага, хувийн амжилтAbstract
Энэхүү судалгааны ажлаар эмч нарын ажлаас халшрах хам шинжид сэтгэл зүйн капитал буюу итгэл найдвар, үр дүнтэй байдал, тэсвэр тэвчээр, өөдрөг үзэл хэр зэрэг нөлөөлж байгааг шалгаж үзлээ. Орчин үед, эмч, эмнэлгийн ажилтны хувьд ажлын байран дахь зан төлөв болох ажилтны сэтгэл ханамж, ажлаас халшрах хам шинж зэрэг нь сэтгэл зүйн бэлэн байдал, бодит бус дэмжлэг зэргээс ихээхэн шалтгаалах болсон байна. Энэхүү үзэгдлийг Монгол улсын III шатлалын эмнэлгийн эмч нарын жишээн дээр судалж үзлээ. Уг судалгаанд нийт 100 эмчийг санамсаргүй түүврийн аргаар сонгож хамруулав. Судалгааны үр дүнд, эмч нарын сэтгэл зүйн капитал нь өндөр байх тусам хувь хүнийхээ хувьд маш амжилттай байдаг болох нь батлагдлаа. Харин сэтгэл зүйн капитал нь сэтгэл хөдлөлийн туйлдал болон үйлчлүүлэгчдэд хүнийрхүү ханддаг хандлагатай сөрөг хамааралтай байна.