МАНАЙ УЛСЫН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭМЖИЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Authors

  • А.Еркеш

Keywords:

Гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүд, гүйцэтгэлийн хэмжилт, ашигт ажиллагаа, бүтээмж, инноваци, ажиллагасадын ажлаасаа авч буй сэтгэл ханамж, чанар, үр ашиг, үр өгөөж, компаний тогтвортой өсөлт хөгжил, компаний нийгмийн хариуцлага

Abstract

Монгол улсыг хамарсан томоохон судалгаануудын үр дүнгээр компаниудын инноваци, бүтээмж, ашигт ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн ерөнхий үнэлэлт, компаниуд өөрийнхөө үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжиж буй байдлыг судлан үзэж бизнесийн байгууллага нь үйл ажиллагааны гүйцэтгэлийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг зөв тодорхойлж, хэмжихгүй байгаа учраас түүнийг сайжруулж чадахгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Иймд компаниуд үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэхдээ Синк ба Туттлын 1989 онд тодорхойлсон гүйцэтгэлийг хэмжих 7 шалгуур үзүүлэлт, тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, компанийн нийгмийн хариуцлагын биелэлтийг хэмжих үзүүлэлтүүдийг цогц байдлаар тооцох нь ач холбогдолтой болохыг тодорхойлсон. Цаашдаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг харуулах шалгуур үзүүлэлтүүдэд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үлгэрчилсэн аргачлалыг нийтлэг жишгээр боловсруулах шаардлагатай байна. Нийтлэг аргачлалтай болсон үед компани бүр уг нийтлэг аргачлалд нийцүүлэн өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон гүйцэтгэлийг хэмжих системийг загварчилж, хөгжүүлэх боломжтой болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

А.Еркеш. (2023). МАНАЙ УЛСЫН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙГ ХЭМЖИЖ БУЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. Journal of Business and Innovation, 1(3), 19–25. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2421