Байгууллагын нөөц төлөвлөлтийн системд хүний нөөцийн модулийг ашиглах нь
Keywords:
Байгууллагын нөөц төлөвлөлт, SAP ERP, Хүний нөөцAbstract
Байгууллагын нөөц төлөвлөлтийн системээ боловсронгуй болгоход ERP системийг ашиглах нь сүүлийн жилүүдэд бизнесийн компаниудын дунд шинэ сонголт болоод байна.ERP систем нь хамгийн сүүлийн үеийн сайн туршлагуудад суурилсан, өөртөө олон төрлийн модулиудыг агуулсан, байгууллагыг амжилтанд хүргэхэд чиглэсэн, онлайн бизнесийн орчинд ажилладаг цогц систем юм. Энэхүү судалгааны ажлаар салбартаа тэргүүлэгч SAP ERP системийн хүний нөөцийн модуль дээр байгууллагын хүний нөөцийн удирдлагын үндсэн нэг үүрэг болох шинээр ажилчдыг бүртгэх үйл ажиллагааг туршин гүйцэтгэж улмаар уг системийг Монголд ашиглах боломжийг тодорхойлохыг зорьсон.
