Монгол улсын гаалийн эрсдлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох арга зам

Authors

  • Д.Цэндсүрэн
  • Н.Батнасан

Abstract

Улсын хилээр нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд үр дүнтэй хяналт тавих замаар хуулийг хэрэгжүүлэх, худалдаа ба хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх замаар эдийн засгийн өсөлтийг түргэтгэх гэсэн хоёр үндсэн зорилтын хүрээнд улс орнууд гаалийн байгууллагынхаа үйл ажиллагаанд эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэн ашиглаж байна. Эрсдлийн удирдлага бол шинжлэх ухаан технологийн дэвшил, удирдлагын шинэлэг арга хэлбэрт тулгуурласан гаалийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай, оновчтой, ухаалгаар удирдах арга хэрэгсэл бөгөөд түүнийг нэвтрүүлснээр цаг хугацаа, хөрөнгө нөөцийн аль алиныг нь хэмнэх боломжтой юм. Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол улсын гаалийн байгууллагын өнөөгийн бүтэц
тогтолцоо, хүний нөөц, техник технологи, мэдээллийн системийн нөхцөл байдалд нийцүүлэн эрсдлийн удирдлагыг нэвтрүүлэх боломжуудыг судлан үзлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Д.Цэндсүрэн, & Н.Батнасан. (2023). Монгол улсын гаалийн эрсдлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох арга зам. Journal of Business and Innovation, 1(2), 36–46. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2410