Хувьцаат компаниудын санхүүгийн өсөлтийн түвшинг хувьцааны үнийн өсөлттэй харьцуулан судлах нь

Authors

  • Б.Болор

Keywords:

Тогтвортой өсөлтийн түвшин, Хувьцааны зах зээлийн үнэ, Компанийн үнэ цэнэ, өсөлтийн түвшин тодорхойлох загвар

Abstract

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Монголын хөрөнгийн бирж (МХБ)-д бүртгэлтэй хувьцаат компаниудын санхүүгийн өсөлтийн түвшинг хувьцааны зах зээлийн үнийн өсөлттэй харьцуулан дүгнэхэд оршсон. Үүний тулд судалгааны баг бизнесийн байгууллагын үнэ цэнийн өсөлтийг тодорхойлогч санхүүгийн өсөлтийн түвшин хэмээх үзүүлэлтийг тодорхойлох төрөл бүрийн загваруудыг судалж дүгнэлт гаргасан болно.
Судалгааны ажлын хүрээнд санхүүгийн өсөлтийн түвшинг тодорхойлох Кайсор, Лернер Карлетон нар, Хиггинс, Лювлен Краков нар, Эйзман Хиггинс нар, Эрлай Алрик нар болон Гулати Зантаут нарын боловсруулсан загваруудыг судалсан болно. МХБ-д бүртгэлтэй компаниудаас сүүлийн 10 жилд 6-аас дээш удаа ногдол ашиг олгосон 20 компанийг сонгон авч, МХБ-ийн ТОП-20 индекс болон 2014 онд идэвхтэй арилжаалагдсан 30 үнэт цаасны жагсаалтуудтай тулган үзэж, хамгийн олон давхцалтай 8 компанийг тодруулан, тэдгээрийнхээ сүүлийн 3 жилийн санхүүгийн өсөлтийн түвшинг тодорхойллоо. Бидний тооцоолсон өсөлтийн түвшингийн аль ч хувилбар хувьцааны үнийн өөрчлөлттэй шууд хамааралтай байж чадахгүй байна. Мөн бидний судалгааны үр дүнд хувьцааны үнийн өсөлт ноогдол ашиг олголттой хамааралгүй болох нь тогтоогдсон тул Монголын нөхцөлд хувьцааны зах зээлийн үнэд нөлөөлөх хүчин зүйлсийг тусгайлан судалж тогтоох зүй ёсны шаардлага байна гэж үзлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Б.Болор. (2023). Хувьцаат компаниудын санхүүгийн өсөлтийн түвшинг хувьцааны үнийн өсөлттэй харьцуулан судлах нь. Journal of Business and Innovation, 1(2), 30–35. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2409