SMALL-MEDIUM ENTERPRISE DEVELOPMENT AND FINANCING ISSUES
Abstract
Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ) нь аливаа улс орны аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээрийн эдийн засгийн хөгжил, ажил эрхлэлтэнд оруулдаг хувь нэмэр нь их юм. Ялангуяа, хөгжиж буй улсуудын хувьд ЖДҮ-ийн хөгжлийг дэмжих нь нэн чухал асуудал болохыг 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш олон улсын хөгжлийн байгууллагууд, судалгааны болон санхүүгийн институтууд, засгийн газрууд онцлон тэмдэглэх болсон. Хэдий тийм ч эдгээр улс орны эдийн засгийн чадавхи, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлаас хамаараад ЖДҮ-ийн хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох санхүүжилтийг сайжруулж чадахгүй байна. Монгол улсад ч мөн адил ЖДҮ-үүдийн өсч хөгжих хэрэгцээг хангахуйц урт хугацаатай, харьцангуй бага хүүтэй санхүүжилтийн хэрэгслүүд хангалтгүй байгаа нь энэ чиглэлээр тодорхой судалгаа хийж, илүү цэгцтэй, нэгдмэл бодлого баримтлах, санхүүжилтийн шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх шаардлагатай буйг харуулж байна. Уг судалгааны ажил нь ЖДҮ-ийн санхүүжилтийн олон улсын байдлыг судлахын зэрэгцээ Монголын ЖДҮ-ийн санхүүжилтийн асуудлыг эрэлт, нийлүүлэлтийн талаас нь шинжилж, тодорхой санал, зөвлөмжийг дэвшүүлэн тавьсан.