Компанийн дампуурах эрсдэлийг урьдчилан тодорхойлох арга зүй

Authors

  • Б.Алтан-Эрдэнэ
  • Э.Цэцэгдэлгэр
  • Б.Мягмарсүрэн

Keywords:

Дампуурах эрсдэл, Ложит модел, Z-үнэлгээ, O-үнэлгээ

Abstract

Компанийн дампуурах эрсдэлийг урьдчилан мэдэх, түүнийг тооцоолж, загварчлах нь зээлдэгчид, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид болоод бусад эдийн засгийн шийдвэр гаргагчдад чухал ач холбогдолтой. Бид энэхүү судалгаагаар шийдвэ гаргагчид хэрэглэж болохуйц “Монгол улсын компаниудын дампуурлын болзошгүй байдлыг урьдчилан тодорхойлох үндэсний загвар”-ыг боловсруулахыг зорилоо. Уг загварыг боловсруулахад Сангийн яамны Цахим тайлангийн системээс түүвэрлэсэн 439 (188 дампуурсан, 251 хэвийн үйл ажиллагаа явуулж байсан) компанийн санхүүгийн тайлангийн тоо мэдээнд үндэслэж тооцооллыг хийсэн бөгөөд бидний үнэлж гаргасан М-үнэлгээний загвар нь бусад загваруудаас илүүтэйгээр дампуурлын болзошгүй байдлыг таамаглаж байгааг 2156 санхүүгийн тайлангийн мэдээллээр шалган харуулсан болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Б.Алтан-Эрдэнэ, Э.Цэцэгдэлгэр, & Б.Мягмарсүрэн. (2023). Компанийн дампуурах эрсдэлийг урьдчилан тодорхойлох арга зүй. Journal of Business and Innovation, 1(2), 4–12. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2405