Онлайн сурталчилгааны хөгжлийн шинэ чиг хандлага ба Монгол /Үүрэн телефоны салбарын жишээн дээр/

Authors

  • Ө.Номинцэцэг
  • Ц.Цолмон

Keywords:

Онлайн сурталчилгаа, интернет сурталчилгаа, олон нийтийн харилцааны сүлжээ, мобайл сурталчилгаа, онлайн видео

Abstract

Мэдээллийн технологийн хөгжил хурдсахын хирээр бизнесийг явуулах, тэр дундаа зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх арга улам нарийсаж байна. Ялангуяа интернетийн болон мобайл сурталчилгааны хөгжил дараагийн таван жилд хамгийн өндөр түвшинд хүрэх аж. BIA/Kelsey-гийн мэдээлснээр АНУ-ийн онлайн сурталчилгааны орлого 2018 онд 15 тэрбум долларт хүрэх аж. Хамгийн өндөр өсөлттэй байх хэлбэрүүдэд мобайл сурталчилгаа, олон нийтийн харилцааны сүлжээ, онлайн видео, content маркетинг зэрэг хэлбэрүүд хамаарагдаж байна. Манай улсын хувьд энэхүү хэлбэрүүд аль хэдийн нэвтрээд эхэлсэн боловч хөгжлийн хурд удаан, сурталчилгааны үр өгөөжийг тодорхойлох тал дээр сул, зарим хоцрогдож буй хэлбэрүүд өндөр үнэтэй хэвээр байгаа зэрэг асуудлууд байсаар байна. Энэхүү өгүүлэлдээ бид Монголын онлайн сурталчилгааны хөгжлийг үүрэн холбооны компаниудын жишээн дээр хоёрдогч мэдээллийн болон тандалт, ярилцлагын судалгааг ашиглан тодорхойлохыг зорилоо.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ө.Номинцэцэг, & Ц.Цолмон. (2023). Онлайн сурталчилгааны хөгжлийн шинэ чиг хандлага ба Монгол /Үүрэн телефоны салбарын жишээн дээр/. Journal of Business and Innovation, 1(1), 112–123. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2404