Сүүний хуваарилалтын сувгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх асуудалд

Authors

  • Я.Отгонсүрэн
  • Г.Мөнхбаясгалан

Keywords:

Хөргөлтийн төв, хуурай сүүний сүү боловсруулах үйлдвэр, байршил

Abstract

Монголчууд бид сүү сааль элбэгшсэн урин дулааны улиралд таван төрлийн малынхаа сүүг ямар ч хаягдалгүй боловсруулж, бэлтгэсэн сүү, цагаан идээгээ жилийн турш хэрэглэдэг хэрэглээний уламжлалт соёлтой. Сүү, цагаан идээний энэхүү уламжлалт хэрэглээ нь өрх бүр өөрийн гэсэн мал аж ахуйтай байх нөхцөлд илүү тохиромжтой ба өрхийн үйлдвэрлэлээр өөрсдийн хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой. Гэтэл хүн амын талаас илүү нь хот сууринд амьдрах болж, өрхийн үйлдвэрлэлээр хэрэгцээгээ хангах боломжгүй болсон боловч тэд жилийн турш сүү хэрэглэх хүсэлтэй байхад хөдөөд сүүний нийлүүлэлт нь улирлын чанартай байдгаас сүүний эрэлт, нийлүүлэлт нь цаг хугацаа, орон зайнд хувьд давхцахаа больсон. Иймээс эрэлт, нийлүүлэлтийн цаг хугацаа, газар зүйн зөрүүг багасгаж, зах зээлийг үндэсний сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах, бэлтгэн нийлүүлэлт, хуваарилалтыг нь оновчтой зохион байгуулах шаардлага, хэрэгцээ байсаар л байна.
Сүүний хуваарилалтын сувгийн зохистой тогтолцоог бүрдүүлэх гол арга зам нь малчид фермерийн саасан сүүг хүлээн авч, цуглуулж, хөргөдөг хөргөлтийн төв, хуурай сүүний болон сүү боловсруулах үйлдвэрүүд байгуулж, хөгжүүлэх гэж судлаач үзлээ. Хуваарилалтын сувагт оролцогчдын байршлыг оновчтой тодорхойлсноор түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардлыг хамгийн бага байх нөхцөлийг бүрдүүлнэ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Я.Отгонсүрэн, & Г.Мөнхбаясгалан. (2023). Сүүний хуваарилалтын сувгийн шинэ тогтолцоог бүрдүүлэх асуудалд. Journal of Business and Innovation, 1(1), 104–110. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2403