Улаанбаатар хотын нийтийн тээврийн маршрутын мэдээллийг энгийн, ойлгомжтой болгосноор хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх

Authors

  • Ж.Цолмон
  • Ж.Сарантуяа

Keywords:

Нийтийн зорчигч , тээвэр, үйлчилгээний чанар, маршрут, Парето шинжилгээ , мэдээллийн ойлгомжтой байдал, өөрийн биеэр болон бусдаар турших арга

Abstract

Улаанбаатар хотын нийтийн тээврийн зохицуулалт нь эмх замбараагүй, маршрутын мэдээлэл нь тодорхойгүй байгаа нь зорчигч хүссэн газраа очих мэдээллийг бүрэн гүйцэд авч чадахгүйд хүргэж байна. Хэдийгээр хаяг байршлын мэдээллийг вэб сайт, лавлах утаснаас авах боломжтой ч хүн бүр интернет ашиглах чадвар харилцан адилгүй, лавлах утсыг ашиглаж хэвшээгүй учраас зорчигч олон чиглэлийн автобуснаас зорьсон газарт нь хүргэх автобусыг олж сууна гэдэг асуудалтай.
Үүнийг хамгийн хялбар аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг энэхүү өгүүллээр харуулахыг зорьсон.
Энэхүү өгүүлэл нь нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдлын нэгээхэн хэсэг болсон хэрэглэгчид автобусны маршрутын талаар үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгчид хүртээмжтэй байдлаар тархаах арга замыг судлаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргахад чиглэсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ж.Цолмон, & Ж.Сарантуяа. (2023). Улаанбаатар хотын нийтийн тээврийн маршрутын мэдээллийг энгийн, ойлгомжтой болгосноор хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх. Journal of Business and Innovation, 1(1), 80–86. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2400