ЗЭСИЙН БАЯЖМАЛ ДАХЬ МЕТАЛЛ АВАЛТЫГ ОНОВЧЛОХ АРГА, АЛГОРИТМ, ПРОГРАМ ХАНГАМЖ
Keywords:
Зэсийн баяжмал, металл авалт, оновчлол, загварчлал, урвалжийн оновчтой хэмжээ, үр ашигAbstract
Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээс үзэхэд уул уурхайн салбар ДНБ-ний 24 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлж буй эдийн засгийн томоохон салбарын нэг болж байна. Зэсийн баяжмалын экс- порт нь манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүний нэг бөгөөд зэсийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх асуудал чухлаар тавигдаж ирсэн.
Зэсийн хүдэр баяжуулах процессын үр ашиг нь нэн түрүүнд боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн баяжмал дахь ашигт бүрдлийн агууламж, зэс авалтын хэмжээгээр тодорхойлогддог. Зэс молибдений хүдрийг боловсруулан зэсийн баяжмал үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх үндсэн нөхцөл нь үнэт нэгдлүүдийн металл авалтууд харгалзан хамгийн их байх тохиолдолд зэс болон молибдений баяжмалын чанарыг байж болох өндөр түвшинд байлгах явдал юм. Ашигт малтмалын нөөц хязгаартай, хэрэглээ байнга өсөж байгаа өнөө үед байгалийн баялгийг ариг гамтай, иж бүрэн ашиглах асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах шаардлага улам бүр чухал болж байна.
Энэхүү ажилд хам баяжмал дахь зэсийн металл авалтад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгааг хийж, түүний математик загварыг байгуулан туршилтыг төлөвлөх онолоор металл авалтыг хамгийн их байлгах шинэлэг аргыг дэвшүүлсэн болно. Тэрчлэн “Эрдэнэт үйлдвэр»ТӨҮГ-ын 2019 оны хөвүүлэн баяжуулах процессын өгөгдлүүдэд боловсруулалт хийж, хам баяжмал дахь зэсийн ме- талл авалтыг максимумчлах бодлогын математик загварыг боловсруулан оновчтой шийдийг олох арга, алгоритм, програм хангамжийг зохион үйлдвэрлэлд нэвтрүүлсэн болно.