ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИД МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • Ө.Тайван Монголбанк

Keywords:

Хадгаламжийн зах зээл, тэгш бус мэдээлэл, хадгаламжийн даатгал, хадгаламжийн зах зээлд баримтлах бодлого, банкны төлбөрийн чадвар

Abstract

Энэхүү өгүүлэлд иргэдийн хадгаламжийн зах зээл дээрх мэдээллийн тэгш бус байдлыг авч үзсэн бөгөөд хадгаламжийн зах зээл дээр цөөн банкууд байгаа нь шинээр зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа татан буугдах магадлалын талаарх тэгш бус мэдээллийн үр дагавар гэж үзсэн болно. Хадгаламж эзэмшигчид тэгш бус мэдээлэлтэй байх нөхцөлд (банкны талаар бодит мэдээллийг авч чадахгүй байх үед) төлбөрийн чадвар сайтай банкууд зах зээлд нэвтрэхэд хүндрэл, бэрхшээлтэй тулгардаг бөгөөд энэ байдал нь тэдгээр банкуудын үйл ажиллагааны зардалд нөлөөлдөг. Зардал өндөр байснаар тэдгээр банкууд алдагдалтай ажиллахад хүрч зах зээлээс гарахаас өөр аргагүй болдог. Тиймээс энэхүү үр дагавраас сэргийлэхийн тулд банкуудад өөрсдийн төлбөр чадвар, санхүүгийн мэдээллийг олон нийтэд хүргэх шаардлагыг зохицуулах байгууллагаас тавих, банкуудыг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Ө.Тайван. (2023). ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИД МЭДЭЭЛЛИЙН ТЭГШ БУС БАЙДАЛ НӨЛӨӨЛӨХ НЬ. Journal of Business and Innovation, 5(5), 24–36. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2392