МОНГОЛ УЛСЫН БАНКНЫ САЛБАРЫН ЧАНАРГҮЙ ЗЭЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС
Keywords:
чанаргүй зээл, банкны салбар, макро, дотоод, коинтегрэшнAbstract
Энэхүү судалгааны ажлаар Монгол улсын банкны салбарын чанаргүй зээлд банкны салбарын дотоод болон макро эдийн засгийн хүчин зүйлс хэрхэн нөлөөлдөг, тэдгээрийн хоорондох уялдааг эконометрикийн шинжилгээний аргачлал ашиглан тодорхойлыг зорилоо. Сонгосон хувьсагчдын өгөгдөл тогтвортой эсэхийг өргөтгөсөн Дики-Фуллер (Augmented Dickey-Fuller)-ийн тестээр, урт хугацаанд банкны системийн дотоод хүчин зүйлс болон макро хувьсагчид чанаргүй зээлд хэрхэн нөлөөлдөгийг Йохансений коинтэгрэшн тест (Johansen cointegraion test), Вектор алдаа залруулах загвар (Vector Error Correction Model) зэрэг арга техникүүдийг ашиглан хийсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляцийн түвшин, ажилгүйдлийн түвшин, банкны ашигт ажиллагааны түвшин, өөрийн хөрөнгийн харьцаа зэрэг хувьсагчид нь урт хугацаанд чанаргүй зээлд нөлөөлдөг нь судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байна. Иймд эдгээр хувьсагчдаар дамжуулж чанаргүй зээлийг бууруулах боломжтой юм.