ОЮУТНЫ ЭНТРЕПРЕНЁР БОЛОХ ЗОРИЛГОД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Authors

  • З.Алтанчимэг МУИС, Бизнесийн сургууль
  • Н.Сонинтамир МУИС, Бизнесийн сургууль
  • Ц.Болортуяа МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Энтрепренёр болох зорилго, хандлага, субьектив хэм хэмжээ, төсөөллийн зан төлөвийн хяналт, энтрепренёр боловсрол

Abstract

Энтрепренёр чиг баримжаатай жижиг, дунд бизнесүүд улс орны баялаг, ажиллах хүчний дийлэнхийг бүтээж, хурдан өсөн дэвжиж, дэлхийн хэмжээний том бизнесүүдийг бий болгож, эсвэл тэдний гол түншүүдийн нэг болж байгаа учраас дэлхий даяар өсвөр үеийн залуусын энтрепренёрын зорилго, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, энтрепренёр боловсрол, хандлагын талаарх судалгаа нилээдгүй хийгдэж байна.
Иймд оюутан залуус өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлэх хүсэл сонирхол байгаа эсэх, их сургуулийн зүгээс энтрепренёрт хандах хандлага, мэдлэгт нөлөөлж байгаа эсэх болон тэднийг ирээдүйд өөрсдийн бизнестэй болох хүсэл зорилготой болгож байгаа эсэхийг тодорхойлох нь зайлшгүй хийгдэх ёстой судалгаануудын нэг болоод байна.
Оюутны энтрепренёр болох зорилгод хандлага, субьектив хэм хэмжээ, төсөөллийн зан төлөвийн хяналт, энтрепренёр боловсрол зэрэг хүчин зүйлийн нөлөөллийг судлах зорилгоор А сургуулийн 336 оютнуудаас санамсаргүй түүврийн аргаар сонгон санал асуулга явуулсан.
Судалгааны үр дүнгээс харахад энтрепренёрт хандаж буй хувийн хандлага нь энтрепренёр болох зорилгод мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг бөгөөд оюутан залуус бизнес эрхлэх боломж л гарвал өөрийн бизнесээ эхлүүлэх хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн бизнестэй байх нь олон давуу талуудыг өөртөө бий болгодог хэмээн үзсэн. Субьектив хэм хэмжээ болон төсөөллийн зан төлөвийн хяналт энтрепренёр болох зорилгод эерэг, ижил төвшний нөлөө үзүүлсэн бол энтрепренёр боловсролын энтрепренёр болох зорилгод үзүүлж байгаа нөлөө бусад хүчин зүйлсээс статистик ач холбогдол бага гарсан.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

З.Алтанчимэг, Н.Сонинтамир, & Ц.Болортуяа. (2023). ОЮУТНЫ ЭНТРЕПРЕНЁР БОЛОХ ЗОРИЛГОД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА. Journal of Business and Innovation, 5(4), 189–205. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2390