БАНКНЫ СУРГАЛТАД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГСЛИЙГ ХЭРЭГЛЭЖ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮНГ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ СУДАЛСАН НЬ
Keywords:
Мэдээллийн технологи, цахим сургалт, виртуаль лабораториAbstract
Орчин үеийн банкны үйл ажиллагаанд үйлчилгээний аюулгүй байдлаа хангах, үйлчилгээгээ сайжруулах, харилцагчдынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал токен, биометрик, блок сүлжээ, чатбот, холболтгүй төлбөр тооцоо хийх технологийг өдөр тутамдаа ашиглаж байна. Энэ нь банкинд шинэ орчинд өрсөлдөх чадвартай мэргэжилтний хэрэгцээг бий болгож байна. Монгол улс чадварлаг боловсон хүчин бэлтгэх, дижитал технологи буюу мэдээллийн технологийн мэдлэг, чадвараа онцгойлон өсгөх шаардлагатай байна. Олон улсын төдийгүй дотоодын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага ч мэдээллийн технологи эзэмшсэн чадварлаг ажилтнаа олшруулж, дижитал мэдлэгээ дээшлүүлвэл бид дэлхийд өрсөлдөх чадвараа ахиулах боломж байна.
Цахим сургалтын орчинд МУИС-ийн банкны менежмент хичээлийг судлах оюутнуудын бэлэн байдлыг үнэлэхэд нийт судалгаанд оролцогчдын 79 хувь нь е-сургалтанд бэлэн байна. Мэдээллийн технологийн хэрэгцээ шаардлага болон дээрх оюутнуудын бэлэн байдалд үндэслэн банкны менежмент хичээлийн хөтөлбөрийн агуулгад мэдээлэл харилцааны технологийг хэрэглэх аргазүйн үндсийг боловсруулан хичээлүүдийг хэрхэн цахим болгох талаар тодорхой саналуудыг дэвшүүллээ.