ДАЯАРШЛЫН ҮЕД ӨВӨР МОНГОЛЫН ҮХРИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Geriletu МУИС, Бизнесийн сургууль
  • D.Enkh-Otgon МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

БНХАУ-ын үхрийн махны зах зээл, Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэл, АНУ-ын үхрийн махны үйлдвэрлэл

Abstract

2003 оноос хойш БНХАУ-ын үхрийн махны импортийн хэмжээ өндөр хурдацтай өсөж, өнөөдрийн байдлаар БНХАУ-ын үхрийн махны хэрэглээ нь дэлхийн хоёр дахь том үхрийн мах импортлогч улс болгосон байна.
Тоо баримтаас авч үзвэл БНХАУ-ын үхрийн махны хэрэглээ нь 1980-аад оны эхэн үед нэг хүнд ноогдох махны импорт 0.1-0.2 кг байсан бол өнөөдөр 5.5 кг болж өссөн, 2003 онд үхрийн махны нийт импорт 15 сая доллар байсан бол 2016 онд 2.6 тэрбум АНУ долларт хүрч. импортийн хэмжээ нь 579,800 тонн хүрчээ.
Цаашид ч үндэстний цөөнхийн хэрэглээнээс, бүх иргэдийн хэрэглээ, бүс нутгийн хэрэглээнээс, улс даяарх хэрэглээ болон өсөн нэмэгдэж, БНХАУ-ын үхрийн махны хэрэглээ нь үргэлжлэн өсөх хандлагатай байна. 2017 онд үхрийн мах үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог АНУ-ын мах үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд нэвтэрч, үхрийн махны зах зээлд өрсөлдөөнийг улам бүр эрчимжүүлсэн байна.
АНУ-ын мах үйлдвэрлэгчид БНХАУ-ын зах зээлд нэвтэрч байгаа нь Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэлд ямар нөлөө үзүүлэх вэ? Өвөр Монголын үхрийн махны үйлдвэрлэл болон АНУ-ын үхрийн махны үйлдвэрлэл, боловсруулалт, бүтээмжийн талаар харьцуулсан судалгаа хийж, даяаршлын эрин үед уламжлалт, үр ашиг муутай үйлдвэрлэл, менежментийн горимоос хэрхэн яаж орчин үеийн арга технологи, менежментийн горимоор хөгжүүлэх боломж байгааг тус өгүүлэлд тусгахыг зорьсон болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Geriletu, & D.Enkh-Otgon. (2023). ДАЯАРШЛЫН ҮЕД ӨВӨР МОНГОЛЫН ҮХРИЙН МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ. Journal of Business and Innovation, 5(4), 142–153. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2386