ЗОЧИД БУУДЛЫН АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ ЧАДВАР НЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ НЬ

Authors

  • С.Амаржаргал МУИС, Бизнесийн сургууль
  • М.Билэгсайхан МУИС, Бизнесийн сургууль
  • С.Алтанцоож ХҮИС

Keywords:

сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын сэтгэл ханамж, дээд зэрэглэлийн зочид буудал, зочид буудлын ажилтан.

Abstract

Монгол орны зочлох үйлчилгээний салбарт, ялангуяа байршуулах хэрэгслийн байгууллагуудын талаархи өмнөх судалгааны ажлууд ихэвчлэн тухайн зочид буудалд хоноглосон гадаадын жуулчдаас зочид буудлын үйлчилгээний чанар, зочдын сэтгэл ханамж, зан авирын талаархи судалгаа голложээ. Гэвч ажилчдын сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар зэрэг сэтгэлзүйн асуудал, ажлын нөхцөл байдал, урамшуулал, амжилт ололт зэрэг хүний нөөцийг судалгааны талаархи ажилчдад чиглэсэн судалгааны ажил хомс байна. Иймд судалгааны ажлын зорилго нь Монгол орны дээд зэрэглэлийн зочид буудлын (3, 4, 5 одны зэрэглэл бүхий) ажилчдаас судалгаа авч, (1) тэдгээрийн сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, (2) сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь хувьсагчаас шалтгаалан ялгаатай байдаг эсэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар, сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ, ажлын сэтгэл ханамж зэрэг хувьсагч хоорондын харилцан хамаарлыг тогтоох, нөлөөг илрүүлэх, (3) судалгааны үр дүнгээр дамжуулан илүү тогтвортой, үр ашигтай хүний нөөцийн удирдлагын арга барилыг бий болгох онол, практикийн санал зөвлөмжийг гаргахад оршино. Судалгааны үр дүнд зочид буудлын ажилчдын сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь сэтгэл хөдлөлийн ажил үйлчилгээ болон ажлын сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд зочинтой шууд харьцдаг буюу зочин хүлээн авах, угтах алба, өрөө үйлчилгээний алба, зоог, ундааны үйлчилгээний албаны ажилчид сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй, зочидтой чин сэтгэлээсээ харьцаж ажил үйлчилгээгээ өндөр түвшинд гүйцэтгэж байгааг илрүүлсэн.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

С.Амаржаргал, М.Билэгсайхан, & С.Алтанцоож. (2023). ЗОЧИД БУУДЛЫН АЖИЛЧДЫН СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ УДИРДАХ ЧАДВАР НЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН АЖЛЫН СЭТГЭЛ ХАНАМЖИД НӨЛӨӨЛӨХ НЬ. Journal of Business and Innovation, 5(4), 98–117. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2382