АЖ ҮЙЛДВЭРИЙН IV ХУВЬСГАЛ БА ХИЙМЭЛ ОЮУН УХААН
Keywords:
Аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухаан, робот, шинэ ажил мэргэжил.Abstract
Artificial intelligence буюу хүний оюун ухааныг орлох хиймэл оюун ухаан хүн төрөлхтний амьдралд маш хурдацтайгаар, хүч түрэн орж ирж байна. Сүүлийн үед техник, технологийн хөгжил, шинжлэх ухааны анхаарлаа хандуулж байгаа гол сэдэв нь хиймэл оюун ухаан болоод байна. Саяхан Арабын Эмират Улсад роботод анх удаа иргэншил олгосон. Оросын Ерөнхийлөгч В.Путин 9 сарын 1-ний өдөр хүүхдүүдэд хиймэл оюун ухааны талаар хичээл заасан. Дэлхийн тэрбумтнууд хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд асар их хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна.
Өнөөдөр хүн төрөлхтний гайхамшигт оюун ухаан нь роботчилогдсон, smart технологийн шийдэл бүхий хиймэл оюун ухаанаар солигдох боломжтой болоод байна. Энэ бол өмнөх үеийн хүн төрөлхтний хувьд мөрөөдөл, домог, уран зөгнөл байгаагүй гэж үү.
Хиймэл оюун ухааныг ашиглан бүтээгдсэн Робот хүний өдөр тутмын амьдралд оролцож эхэлснээр хүмүүсийн амьдралын өдөр тутмын хэв маяг гайхамшигтайгаар өөрчлөгдөнө, хиймэл оюун хөгжсөнөөр олон ажил мэргэжлүүд алга болж, шинэ шинэ ажил мэргэжлүүд бий болно, ажилгүй хүмүүсийн тоо нэмэгдэнэ, түүнчлэн хиймэл оюун ухааны хөгжил эрчимжиж, нэн шинэ технологиуд бий болох тусам хүний чадавхийг доройтолд оруулж, хүн төрөлхтнийг мөхөлд хүргэх аюул нүүрлэх болзошгүй хэмээн шуугицгааж байна.
Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үетэй золгоод байна. Хүн төрөлхтөн энэ шинэ эрин үеэс бултах аргагүй болжээ. Тэд гайхаж байна, баярлаж байна, айж байна, түгшиж байна, сэтгэл догдлон хүлээж байна. Технологийн хувьсгал айсуй.
Дэлхийн хүн төрөлхнийг ямар ирээдүй хүлээж байнаа? Тэд үүнд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ? Монгол улс ямар нөхцөл байдалтай байна вэ? Байгууллага бүр хүн бүр үүнд хэрхэн хандах ёстой вэ? гэсэн олон асуултууд тулгарах болов.
Тиймээс бид шинэ мянганыхны дунд судалгаа явуулж, 21-р зууны тренд сэдэв болох аж үйлдвэрийн IV хувьсгал, хиймэл оюун ухааны талаарх тэдний төсөөлөл, хандлагын талаар судалж үзлээ.