ГЛОБАЛ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ОРЧИН ДАХЬ МОНГОЛ УЛС

Authors

  • Г.Мөнхбаясгалан МУИС, Бизнесийн сургууль
  • Р.Шарбанди МУИС, Бизнесийн сургууль
  • Ж.Тунгалаг МУИС, Бизнесийн сургууль

Keywords:

Глобал жижиглэн худалдаа, өрсөлдөх чадвар, зохицуулалт

Abstract

Жижиглэн худалдаа нь үйлдвэрлэгч–хэрэглэгчийг холбох үндсэн суваг болохын хувьд энэ салбарын бүтэц, хүртээмж, үр ашиг, үйлчилгээний чанар, хөгжлийн түвшин эдийн засгийн бусад салбарт чухал нөлөөтэй юм.
Жижиглэн худалдааны салбарт гадаадын сүлжээ дэлгүүр орж ирэх нь өрсөлдөөнийг нэмэх, орчин үеийн технологи, ноу-хау нэвтрэх, менежментийн ур чадвар, мэдлэг, арга барил шилжих, ажиллах хүчийг чадавхижуулах, хэрэглэгчийн сонголтыг өргөжүүлэх, хэрэглээний соёлыг дээшлүүлэх зэрэг олон эерэг үр дагавартай ч тэдэнтэй өрсөлдөх боломж, хүч чадалгүй жижиг, эмзэг жижиглэн худалдаачдыг зах зээлээс шахах, зах зээлд давамгай байр суурь эзлэх, улмаар жижиглэн худалдааны салбарын бүтэц, хэв маягийг өөрчлөх зэрэг сөрөг нөлөө үүсгэж болзошгүй юм.
Тийм ч учраас жижиглэн худалдааны салбарын глобалчлалын эерэг, сөрөг үр дагаварыг тооцоолж, түүнд нийцүүлэн бодлого, зохицуулалтаа тодорхойлох нь хөгжиж буй орнуудын төр засаг, бодлого боловсруулагчдад шинэ сорилт үүсгэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-24

How to Cite

Г.Мөнхбаясгалан, Р.Шарбанди, & Ж.Тунгалаг. (2023). ГЛОБАЛ ЖИЖИГЛЭН ХУДАЛДААНЫ ОРЧИН ДАХЬ МОНГОЛ УЛС. Journal of Business and Innovation, 5(3), 154–167. Retrieved from https://journal.num.edu.mn/BusinessAndInnovation/article/view/2374