ТОЛЬ СТАТИСТИКИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ТУСЛАМЖТАЙ ЭРСДЭЛ ТООЦОХ БОЛОМЖ: МОНГОЛЫН ЖИШЭЭ
Keywords:
Толь статистикийн дүн шинжилгээ, эрсдэлийн зэрэглэл, хазайлт, хэлбэлзэл, эрсдэлийн матриц.Abstract
Гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгал нь улсын хилээр нэвтрэх зорчигч, бараа, тээврийн хэрэгсэлд тавих гаалийн хяналтын үйл ажиллагааг хялбаршуулах хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Иймд эрсдэл тооцох арга зүйд суурилсан гаалийн хяналтыг нэвтрүүлэх замаар гаалийн байгууллагын гүйцэтгэлийг нэмэгдүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлж байна. Орчин үед гаалийн байгууллагууд худалдааны аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа хандуулж байгаа боловч, төсвийн орлогыг алдагдалгүй бүрдүүлэх үүрэг тэдний үйл ажиллагааны анхаарлын төвд байсаар байна.
Толь статистикийн дүн шинжилгээ нь худалдааны луйврыг илрүүлэх арга хэрэгслийн нэг билээ. Энэ төрлийн дүн шинжилгээ нь гаалийн байгууллагад худалдааны луйврыг илрүүлэх, өндөр эрсдэл бүхий ачилтыг онилох, бүрдүүлэлтийн дараах шалгалтад хамрагдах гаалийн харилцаанд оролцогчдыг сонгох боломжийг олгох юм. Энэхүү өгүүлэлд Толь статистикийн дүн шинжилгээний тусламжтай гаалийн хяналтын эрсдэлийг тооцох боломжийг Монголын гадаад худалдааны мэдээлэлд үндэслэн авч үзлээ.